Tuesday, May 6, 2014

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹24)

0 comments
HEADHUNTER БУЮУ “ТАРХИ” АГУУЧЛАХ УХААН

Цэрэг арми, дайн тулаанд ялалтанд хамгийн чухал үүргийг “тусгай бэлтгэгдсэн” салаа, нэгтгэл гүйцэтгэдэг байсны нэгэн адилаар бизнест ч гэсэн өрсөлдөөний хүч зүйл нь тухайн байгууллага дахь чадварлаг мэргэшсэн, авьяаслаг (талент) ажилтнууд байдгыг мэргэжилтнүүд нэгэнт тогтоожээ.
Италын эдийн засагч Вильфредо Парето /Vilfredo Pareto/-ын онолоор аливаа байгууллагын нийт ашиг орлогын 80%-ийг тухайн компанийн ажилтнуудын 20% олдог гэж үздэг. Энэхүү 20%-ийг бид бизнес талентууд гэж нэрлэдэг.
 Байгууллагад авьяаслаг шилдэгүүдийг бий болгож бүрдүүлэх хоёр боломж байдаг. Эхнийх нь өөрийн байгууллага дахь өсөх ирээдүйтэй авьяаслаг ажилтнуудыг сонгож тусгай хөтөлбөрийн дагуу сургаж хөгжүүлэх, удаах нь бусад байгуулагад бусдаасаа ялгарч тодорсон, өндөр бүтээмж, авьяас чадвар бүхий ажилтнуудыг “Хуулийн хүрээнд” урвуулан авах арга юм. Тэрхүү бусдаас шилдэгийг нь урвуулан авахыг “Тархи ангуучлах” буюу Хедхантинг /Headhunting/ хийх гэж нэрлэдэг. Аль нэг байгууллага өрсөлдөгчөөсөө авьяаслаг мэргэшсэн сайн ажилтныг нь урвуулж авах нь ёс зүйн хувьд тийм ч таатай зүйл биш байдгаас гадна сөргөлдөөн, дайсагналцалыг илт өдөөдөг тул энэ үйл ажиллагааг мэргэжлийн “ангуучдаар” /Хедхантер/ хийлгэдэг.

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹23)

0 comments
Мандал Женерал Даатгалын Ерөнхийлөгч Ө.Ганзориг
Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил хүн баялагтай шууд холбоотой
HC: Та “Санхүүгийн зах зээлийн холбоо”-г үүсгэн байгуулсан. Яг өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээл гэдэг ойлголт манай улсад ямар түвшинд байна? Хүмүүс хэр ойлголттой байгаа вэ?
ГАН: Эдийн засгийн удирдлага мөнгөөр дамжиж хийгддэг. Тэгвэл мөнгийг эргэлтэнд оруулдаг зах зээлийг санхүүгийн зах зээл гэж нэрлэж байгаа юм. Санхүүгийн зах зээлийн хөгжил муу байвал эдийн засгийн хөгжилд хэрэгтэй мөнгө маань урсаж өгөхгүй. Иймээс санхүүгийн зах зээлийн хөгжил дараагийн шатанд гарч ирж байгаа юм. Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлийн хөгжил зохих түвшинд байна уу үгүй юу гэдгийг заавал мэргэжилтнээс асуух шаардлагагүй, энгийн иргэн ч шууд хэлэх боломжтой.
Яагаад гэхээр Монгол улсын эдийн засгийн хөгжил олон улстай харьцуулахад доогуур байгаа гэдэг нь санхүүгийн зах зээл хөгжөөгүйг харуулж байна.

Санхүүгийн зах зээлийг хүмүүс төсөөлөхдөө бөөн тоо математик гэж ойлгодог. Санхүүгийн зах зээл гэдэг бол ерөөсөө л мөнгө нэг гараас нөгөө гар руу дамжиж байгаа үйл явдал юм. Тэр хийсвэр зүйлийг л санхүүгийн зах зээл гэж нэрлэдэг.
Хөрөнгийн бирж, төлбөр тооцооны байгууллага, банк зэрэг байгууллагууд нь тэр хийсвэр зах зээлийн бодитой харагдаж буй хэсгүүд юм. Хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулагчдад байсан мөнгө компанийн хувьцаа юм уу бонд болж нөгөө хүний гарт очиж байгаа юм.

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹22)

0 comments
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав
HC: Танд энэ өдрийн мэнд хүргэе
    

-Та бүхэнд болон Human Capital сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

HC: Шинэ он гараад удаагүй байна. 2013 онд Монголын хөдөлмөрийн салбарын бодлого, төлөвлөлтийн биелэлт хэр байв. Хэрхэн дүгнэж байгаа вэ?
Я.С: Хөдөлмөрийн яамны хувьд 2013 он ажил, бүтээлийн ургац арвинтай, шинээр олон олон ажлуудын эхлэлийг тавьсан жил байлаа. Энд ганц манай хамт олон гэлтгүй, ерөөсөө энэ салбарт хамаатай бүх хүн хичээж ажилласныг хэлэх учиртай, үр дүн ч чамлалтгүй гарсан. Тухайлбал, 2013 онд Хөдөлмөр-нийгмийн зөвшлийн гурван талтайгаа хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард тооцсоноор 140400 төгрөг байсныг 36 хувиар нэмэгдүүлж, 192000 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Мөн онлайн мэдээллийн сүлжээ буюу ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн “Е-бирж”-ийг нэвтрүүлж, 141 сум, 134 хороонд 355 ширхэгийг байршуулан ажиллуулж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 110 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,8 дахин нэмэгдсэн. Ажлын байрны хувьд 49331 гаруй ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлж, 105 хувиар биелүүлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар их буюу 51917 ажлын байр шинээр бий болсон юм. түүнчлэн Монголын Залуучуудын холбоотой хамтран оюутнуудыг зуны амралтаараа ажилтай, орлоготой байхад нь анхаарч, өнгөрсөн зун “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлснээр авто зам, төмөр зам, барилга, уул уурхайн салбарт 1529 оюутан залуусыг түр ажлын байраар хангасан. Гадаад ажиллах хүчний идэвхжил хамгийн өндөр байдаг 8 дугаар сарын байдлаар манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар, харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж буй хүмүүсийн тоо 26 хувиар буурсан.

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 12 ДУГААР САР (¹21)

0 comments
JDA applus velosi mongolia Гүйцэтгэх захирал Майк маршал
Хүний нөөцийн салбарын дэлхийн үүдийг монголд нээж байгаадаа баяртай байна

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 11 ДҮГЭЭР САР (¹20)

0 comments
IT ZONE Компаний ерөнхий захирал Н.Баттулга
Сайн баггүйгээр менежментийн хувьчлал болохгүй байх байсан

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 10 ДУГААР САР (¹19)

0 comments
Номин холдинг ХХК-ийн зөвлөх үүсгэн байгуулагч, Монгол улсын худалдааны гавьяат ажилтан профессор (Ph.D) А.Шагдарсүрэн

Удирдагч хүний мөн чанар нь хүний зөв хүн болгоход оршдог

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 08, 09 ДҮГААР САР (¹17,18)

0 comments
Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор
Бизнес хийх нь спортын тэмцээнд орохтой адил

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 7 ДУГААР САР (¹16)

0 comments
Эдийн засагч, улс төрийн бодлогын шүүмжлэгч, тв-ийн "DE FACTO" нэвтрүүлгийн хөтлөгч, хараат бус сэтгүүлч Д.Жаргалсайхан
“Компани бол тухайн улсын эдийн засгийн хамгийн чухал институц юм” Манай сэтгүүлийн урилгыг хүлээж авсан танд баярлалаа.
HC: Human capital сэтгүүл ярилцлагынхаа эзнээс хүмүүн баялагийн талаарх бодолыг нь сонсож яриагаа эхэлдэг. Бид таны бодлыг сонсох болсондоо баяртай байна?
Д.Ж:Хорвоо дээр дөрвөн янзын баялаг байдаг. Нэг нь байгалийн баялаг, бол хоёрдахь нь санхүүийн баялаг юм. Санхүүгийн баялгийг хүн төрөлхтөн бодож олсон. Харин байгалийн баялгаас материаллаг баялаг үүсдэг.

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 6 ДУГААР САР (¹15)

0 comments
УИХ-ын гишүүн үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд Халтмаагийн Баттулга
Газрын баялаг, байгалийн баялаг гэхээсээ илүү ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ гэдэг ухагдахууныг шүтэж амьдрах ёстой

Манай сэтгүүлийн урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Юуны түрүүнд таниас сэтгүүлийнхээ зочноос асуудаг уламжлалт асуултаа асууя.
HC: Манай сэтгүүлийн нэр Human capital буюу Хүмүүн баялаг. Энэ утгаараа бид баялаг болсон хүмүүсийн ололт амжилтын талаар сэтгүүлдээ тусгадаг. Тиймээс хүмүүн баялагийн талаарх таны бодол? Х.Б: Хүн үүссэн цагаас эхлээд хүний асуудал чухал байж, хүний чадвартай холбоотойгоор ямар нэгэн байдлаар бүтээж, хийж чаддаг хүмүүсийн эрэл хайгуулд явж байсан байх л даа. Одоо бүр ч илүүгээр ямар нэгэн хөгжлийг ярихад хүний л тухай ярьдаг. Яагаад гэвэл хүн өөрөө юмыг бүтээдэг учраас. Танай сэтгүүл “Human Capital” гэдэг их сайхан нэртэй сэтгүүл байна.

Тиймээс урт удаан хугацаанд нийгэмдээ хэрэгтэй зүйлийг бичээд яваасай гэж танай сэтгүүлд хүсье. Хүмүүс ийм нийгэм талруугаа сэтгүүлийг биш харин хов жив бичсэн шар сэтгүүлийг их авч уншдаг. Түрүүн хэлсэнчлэн хүний тухай асуудал бол ялангуяа технологийн хөгжил болсон энэ үед боловсон хүчин, бодлогын асуудал болж яригдаж байна. Улс орон хөгжих гэж төлөвлөж байгаа бол тэр хөгжлөө дагасан боловсон хүчин, хүнийхээ асуудлыг шийддэг байх ёстой гэсэн бодолтой байдаг.

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 5 ДУГААР САР (¹14)

0 comments
Клин Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Энх-амгалан
Өндөр зорилтонд хүрч байж өрсөлдөөнийг давж гардаг

HC: Ярилцлагын эхэнд таниас уламжлалт асуултаа асууя. Манай сэтгүүлийн нэр Human Capital. Бид баялаг болсон хүнийг дэмждэг. Тиймээс Human Capital-ын талаарх таны бодол?

С.Э: Би хүний нөөцийн чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллаж үзсэн. Хүний баялаг шавхагдашгүй нөөц гэдэг утгаараа их сонирхолтой болж байна. Сүүлийн үед бизнесийн ертөнц гэлтгүй улсын салбарт ч бай хүний оролцоо, хүний хүчин зүйл, хүний өгөөжийг өөрөөр үнэлдэг болжээ. Хамгийн гол нь өмнө нь хүнээ сургаж хөгжүүлэхэд оруулж буй мөнгө болон цаг хугацааг зардал гэж хардаг байсан бол одоо хөрөнгө оруулалт гэж харж байна.
Бизнесүүд ч үүнийг илүү түлхүү ойлголоо. Саяхан би “Женерал Электрик” компанийн АНУ-д байдаг сургалтын төв болох Crotonville-д очиж үзлээ. “Женерал Электрик” -ын хүний нөөц хариуцсан захирал “хүндээ хөрөнгө оруулах нь чухал юм аа гэдгийг ойлгосон учраас бид өдгөө 150 орчим жилийн түүхтэй компани болсон юм” гэж байна билээ. “Женерал Электрик” группын хэмжээнд жилд нэг тэрбум гаруй долларыг хүмүүсээ сургахад зарцуулдаг юм байна. Үүнд дахин сургах, мэргэжлийн болон менежментийн сургалтууд байдаг юм билээ.


Үүнийг манай монголчууд ч ойлгож эхэлж байна. Манай том компаниуд эхнээсээ амжилттай хэрэгжүүлээд явж байна. Бизнест зөвхөн мөнгө санхүүгээс гадна хүний нөөцөө оновчтой удирдаж байж улам өндөр амжилтанд хүрэх нь ойлгомжтой.

Дэлгэрэнгүй: 7015-6474, 9901-4224

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 4 ДУГААР САР (¹13)

0 comments
"Монос Группын" -ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар
Анх монос групп алдах “юу ч үгүй” хоёрхон ажилчинтай байсан.

HC: Манай урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Ярилцлагаа манай сэтгүүлийн нэр болох HUMAN CAPITAL-ын талаарх таны бодлоор эхэлье. Л.Х: Ер нь бол капитал бол өөрөө дэвжиж арвижиж байдаг хөрөнгө.Энэ утгаараа үржиж арвижиж байдаг хөрөнгийг капитал гэдэг. Өсөж арвиждаггүй хөрөнгө бол капитал биш. Нэг хэсэг би капиталыг мөнгө гэж үзэж байсан. Дараа нь эд хөрөнгө өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж чухал юм гэж бодож эхэлсэн. Харин үүний дараа технологи чухал болсон.Харин хорин нэгдүгээр зуун гараад бүх хөрөнгөн дотроос хамгийн чухал капитал бол хүн, байгууллагын хувьд хүний нөөц юм аа гэдэг ойлголттой болсон. Ер нь Монголчууд бид тодорхой нэг үе шатанд хүрч байж хүн капитал гэдэг ерөнхий ойлголтыг авч эхэлсэн.

Тухайн үед Монголд өөрийн хөрөнгөтэй хүн, капитал гэж байсангүй. Тиймээс анх компани байгуулахад надад мөнгө л хэрэгтэй байсан. Бараг л саалийн үнээтэй хүнийг ад үздэг, мөнгөтэй хүнийг муу хүн гэж үздэг,бүгд л цалингаараа амьдардаг пролетариуд байв. Мөнгө төгрөгний талаар их буруу ойлголттой байсан. Тэр үед буюу 1990 онд зах зээлд орсноор манай Монос групп анхны 13 хувийн жижиг үйлдвэрийн нэг болсон юм. Өмнө хэлсэнчлэн тэр үед үйлдвэр байгуулахад үнэнийг хэлэхэд хөрөнгө мөнгө капитал байгаагүй тул Оросын өнгөт зурагт байсан түүнийгээ зараад хөрөнгө босгож ажлаа эхэлсэн учраас мөнгө шиг үнэтэй капитал байгаагүй. Түүний дараа мөнгөөрөө ганц нэг үйлдвэрийн тоног төхөөрөмж авснаар тэр маань орлого өгөөд эхлэхээр тоног төхөөрөмж чухал болоод эхэлсэн. Технологи эзэмшээд ирэхээр технологи гэдэг зүйлийн ач тусыг мэдэж байгаа юм. Энэ утгаараа хамгийн сүүлийн шатанд хүрч байж л хүн гэдэг хамгийн агуу хамгийн чухал нөөц, капитал юм гэдэг ойлголтод 2000 он гарч байж хүрсэн.
Монгол улсын хийгээд компанийн хөгжилд шинэ чадварлаг хүний нөөцтэй боловсон хүчинтэй болон хэн өөриймсөг, хэн мэдлэг чадвартай байна тэр л зах зээл дээр ялж тэр хэрээр Монгол улс хөгжинө. Компани хөгжихөд маш чадварлаг хүн хэрэгтэй. Энэ ойлголтод тодорхой үе шатыг туулж байж хүрч байна

Монголын хүний нөөцийн институт
Дэлгэрэнгүй: 7015-6474, 9901-4224

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2013 ОН. 3 ДУГААР САР (¹11)

0 comments
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Д.Батжаргал
Боловсролын салбарт “амьд сургалт” ус агаар мэт хэрэгтэй
Бусад салбарын хувьд хэрэглэгч нь тодорхой байдаг тул зорилтод зах зээлтэй хэрэглэгчийнхээ хүсэн хүлээж байгаа зүйлийг мэдэрч, авьяас мэдлэгтэй хүмүүсээр баг хамт олноо бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэнээр амжилтанд хүрнэ. Харин нийгэм бүхэлдээ боловсролын байгууллагын хэрэглэгч байдаг. Өнөөдөр сурч буй оюутнууд шууд үйлчилгээ хүртдэг хэдий ч тэд бол бүх хэрэглэгчдийг төлөөлөх хэрэглэгч биш юм. Яагаад гэвэл зөвхөн оюутан биш маш олон бүлэг хүмүүсийн нийгмийн хандлага, тэдгээрийн хүсч байгаа зүйлийг харах хэрэгтэй болдог. Бид бүхний хийж буй ажлын үр дүн шууд харагддаггүй, харин магадгүй 10 жилийн дараа маш олон салбарт харагддаг. Тиймээс боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд нийтийн, нийгмийн түншлэл гэдэгт суурилж ажиллах ёстой байдаг. Санаа тавих болон бодох зүйл асар өргөн байдаг.

Монголын хүний нөөцийн институт
Дэлгэрэнгүй: 7015-6474, 9901-4224

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2012 ОН. 11 ДҮГААР САР (¹ 08)

0 comments
Компанийн засаглалын хөгжлийн төвийн тэргүүн Ж.Үнэнбат
CEO ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?
Танд энэ өдрийн мэнд хүргэе Гүйцэтгэх захирал гэдэг энэ асуудал, нэр томъёо өнөөдөр бид нарт эрэлттэй , шаардлагатай хэрнээ ойлгомжгүй сэдэв болоод байгаа. Бүх түвшний захиралууд тэдний хоорондын ялгаанаас ярилцлагаа эхлье гэж бодож байна. Гүйцэтгэх захирал гэдэг маань Ерөнхий захирал, ерөнхийлөгч, захирал гээд янз бүрийн нэртэй байж болно. Гэхдээ гүйцэтгэж байгаа албан үүргийн хувьд гүйцэтгэх захирал эсвэл дотоод бүтцийн албаны хүн үү гэдэгээс шалтгаалаад янз бүр байна. Гүйцэтгэх захирал гэдэг бол компанийг удирдаж байгаа , зохион байгуулагч хүн гэж ойлгож болно гэдгээр нь хэлвэл илүү зохистой байх.

Ерөнхийдөө төлөөлөн удирдах зөвлөлийн тавьж байгаа чиглэлийн дор компаний стратегийг хэрэгжүүлж байгаа компанийн зорилго зорилтод хүрэхийн төлөө компаний өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байгаа хүнийг хэлнэ.

YOUR ADSENSE HERE

HUMAN CAPITAL сэтгүүл. 2012 он 10 САР. Дугаар 07

0 comments
Бизнесийн өрсөлдөх чадвар Ш.Алтанбагана Human capital сэтгүүл нь өнгөрсөн хугацаанд дээрх бүх бэрхшээлийг даван туулж илүү сайн сэтгүүл болох арга  замыг та бүхнийхээ хамтаар эрэлхийлж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг мэргэшилтэй, нийгэм дэх Хүмүүн баялаг болсон мэргэжилтнүүдийн дуу хоолой, үзэл баримтлалыг сэтгүүлээрээ дамжуулан олны хүртээл болгохыг зорисоор ирсэн билээ.
Энэ удаагийн дугаараараа бид компанийн хөгжлийн асуудал болон засаглалын тухай мэргэжилтнүүдийн санаа сэтгэгдэл, үзэл баримтлал тэргүүтэй нийтлэл, бичлэг, мэдээллийг хүргэж байна.

YOUR ADSENSE HERE

 

Copyright 2008 All Rights Reserved Revolution Two Church theme by Brian Gardner Converted into Blogger Template by Bloganol dot com - Edited :free 7-template blogger