HEADHUNTER БУЮУ “ТАРХИ” АГУУЧЛАХ УХААН
Цэрэг арми, дайн тулаанд ялалтанд хамгийн чухал үүргийг “тусгай бэлтгэгдсэн” салаа, нэгтгэл гүйцэтгэдэг байсны нэгэн адилаар бизнест ч гэсэн өрсөлдөөний хүч зүйл нь тухайн байгууллага дахь чадварлаг мэргэшсэн, авьяаслаг (талент) ажилтнууд байдгыг мэргэжилтнүүд нэгэнт тогтоожээ.
Италын эдийн засагч Вильфредо Парето /Vilfredo Pareto/-ын онолоор аливаа байгууллагын нийт ашиг орлогын 80%-ийг тухайн компанийн ажилтнуудын 20% олдог гэж үздэг. Энэхүү 20%-ийг бид бизнес талентууд гэж нэрлэдэг.
Байгууллагад авьяаслаг шилдэгүүдийг бий болгож бүрдүүлэх хоёр боломж байдаг. Эхнийх нь өөрийн байгууллага дахь өсөх ирээдүйтэй авьяаслаг ажилтнуудыг сонгож тусгай хөтөлбөрийн дагуу сургаж хөгжүүлэх, удаах нь бусад байгуулагад бусдаасаа ялгарч тодорсон, өндөр бүтээмж, авьяас чадвар бүхий ажилтнуудыг “Хуулийн хүрээнд” урвуулан авах арга юм. Тэрхүү бусдаас шилдэгийг нь урвуулан авахыг “Тархи ангуучлах” буюу Хедхантинг /Headhunting/ хийх гэж нэрлэдэг. Аль нэг байгууллага өрсөлдөгчөөсөө авьяаслаг мэргэшсэн сайн ажилтныг нь урвуулж авах нь ёс зүйн хувьд тийм ч таатай зүйл биш байдгаас гадна сөргөлдөөн, дайсагналцалыг илт өдөөдөг тул энэ үйл ажиллагааг мэргэжлийн “ангуучдаар” /Хедхантер/ хийлгэдэг.
Tuesday, May 6, 2014
Browse > Home / / HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹24)
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹24)
YOUR ADSENSE HERE
Subscribe to:
Post Comments (Atom)
Comments
0 comments to "HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹24) "
Post a Comment