Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав
HC: Танд энэ өдрийн мэнд хүргэе
-Та бүхэнд болон Human Capital сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.
HC: Шинэ он гараад удаагүй байна. 2013 онд Монголын хөдөлмөрийн
салбарын бодлого, төлөвлөлтийн биелэлт хэр байв. Хэрхэн дүгнэж байгаа
вэ?
Я.С: Хөдөлмөрийн яамны хувьд 2013 он ажил, бүтээлийн ургац арвинтай,
шинээр олон олон ажлуудын эхлэлийг тавьсан жил байлаа. Энд ганц манай
хамт олон гэлтгүй, ерөөсөө энэ салбарт хамаатай бүх хүн хичээж
ажилласныг хэлэх учиртай, үр дүн ч чамлалтгүй гарсан. Тухайлбал, 2013
онд Хөдөлмөр-нийгмийн зөвшлийн гурван талтайгаа хамтран хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээ сард тооцсоноор 140400 төгрөг байсныг 36 хувиар
нэмэгдүүлж, 192000 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Мөн онлайн
мэдээллийн сүлжээ буюу ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр
зуучлалын мэдээллийн “Е-бирж”-ийг нэвтрүүлж, 141 сум, 134 хороонд 355
ширхэгийг байршуулан ажиллуулж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хөдөлмөр
эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 110 мянган хүн шинээр
бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,8 дахин нэмэгдсэн. Ажлын
байрны хувьд 49331 гаруй ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлж, 105
хувиар биелүүлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар их буюу
51917 ажлын байр шинээр бий болсон юм. түүнчлэн Монголын Залуучуудын
холбоотой хамтран оюутнуудыг зуны амралтаараа ажилтай, орлоготой байхад
нь анхаарч, өнгөрсөн зун “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг
хэрэгжүүлснээр авто зам, төмөр зам, барилга, уул уурхайн салбарт 1529
оюутан залуусыг түр ажлын байраар хангасан. Гадаад ажиллах хүчний
идэвхжил хамгийн өндөр байдаг 8 дугаар сарын байдлаар манай улсад
хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс
14 хувиар, харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж буй хүмүүсийн тоо 26
хувиар буурсан.
Tuesday, May 6, 2014
Browse > Home / / HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹22)
HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹22)
YOUR ADSENSE HERE
Subscribe to:
Post Comments (Atom)
Comments
0 comments to "HUMAN CAPITAL СЭТГҮҮЛ. 2014 ОН. ДУГААР САР (¹22) "
Post a Comment